“Салхит төв”-д хэвлэгч төхөөрөмж, суурин компьютерийг гардуулан өглөө
2024-12-27 | 734Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн хүүхэд, залуучуудад зөвлөгөө, мэдээлэл өгөх “Салхит төв”-д олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тус шүүхийн шүүгч, ажилтнуудын сэтгэлийн хандив, сайн үйлсийн дэмжлэгээр хэвлэгч төхөөрөмж, суурин компьютерийг гардуулан өглөө.
Салхит төвийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилладаг аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн холбооны тэргүүн Г.Алтанчимэг энэ үеэр “...хүүхдийн сайн сайхны төлөө өөрийн амьдралын 20 гаруй жилийг зориулан сайн дурын үндсэн дээр ажиллаж, аймгийн маань алслагдсан багт улсдаа анх удаа энэхүү төвийг санаачлан байгуулсан Б.Энэбиш эгчдээ маш их талархаж байна” хэмээн онцлон хэллээ.
Тус төвийн үйл ажиллагааг дэмжин өрөө тасалгаа гарган өгч хамтран ажилладаг Салхит багийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн захиргаанд хүүхэд, залуучуудынхаа өмнөөс талархалаа илэрхийлье.
*Хүүхдийн төлөөх сайн үйлс бүхэн мөнхөд түгэн дэлгэрэх болтугай*