Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцлоо
2024-11-23 | 530Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцлоо
Дархан-Уул аймагт шинээр үйл ажиллагаагаа нээж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн ногоон орчныг дэмжин шүүгч, ажилтнууд тарьмал цэцэгс бэлэглэлээ.
Энэхүү төвд хөгжлийн бэрхшээлийн онцлог бүрт тохирсон сэргээн засах эмчилгээ үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, хамтдаа сурч хөгжих, спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулах бүрэн боломж бүрдсэнд нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэд, дэмжигч байгууллагуудын зүгээс талархаж байв.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт, зөвлөгөө, мэдээлэл өгөх, тэдний шүүхэд мэдүүлэх эрхийн хүртээмжийг сайжруулах зорилгоор тус төвтэй хамтран ажиллахаар санал, хүсэлтээ солилцлоо.
. . .