-1

Шүүхийн захиргааны ажилтнууд сургалтад хамрагдлаа

2023-11-02 00:00:00    |   288

Шүүхийн сургалтын төлөвлөгөөний дагуу Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл, Тагнуулын ерөнхий газрын Дархан-Уул аймаг дахь хэлтэстэй хамтран шүүхийн захиргааны ажилтнуудад "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн , мэргэшлийн түвшин үнэлэх журам, анхаарах асуудлууд", "Төрийн болон хувийн нууцын ойлголт, нууцын зэрэглэл, хадгалалт, хамгаалалт", "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

 Тус сургалтыг Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн сургалтын танхимд зохион байгуулж 31 албан хаагч хамрагдлаа.

. . .