Эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн талаар иргэдэд сургалт хийлээ
2024-12-28 | 303Дархан сумын 15 дугаар багийн 22 өрхийн иргэнд Монгол Улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн үйл ажиллагааны мэдээлэл, “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Шүүхэд итгэх иргэдийн итгэл”-ийн талаарх ойлголт, “Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг”, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шүүх дэх эвлэрүүлэн зуучлал, шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн оролцооны талаар мэдээлэл хийж, иргэдийн шүүхэд хэрхэн хандах талаар сонирхсон асуултад хариулт өглөө.
Энэхүү сургалтын үеэр иргэдийн зүгээс эрх зүйн мэдлэг боловсролыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад системтэйгээр олгож байх, хуулийн талаарх ойлголтыг хүүхэд, залуучуудад давтамжтайгаар хүргэж байх талаар ярьж санал бодлоо хэлж байлаа.
Тус сургалтыг 15 дугаар багийн Засаг дарга, иргэдийн хүсэлтээр хамтран зохион байгууллаа.