Бид стрессээ тайлж, инээд хөөр бэлэглэсэн эрч хүчтэй өдрүүдийг өнгөрүүллээ
2024-12-04 | 356Манай хамт олон ажлын байрандаа эрч хүчтэй, стрессээс ангид байх зорилгоор гурван багт хуваагдаж ажлын стресс тайлах үр дүнтэй аргуудаас хэрэгжүүллээ.
“Оюун бодлын хувьд ажлаасаа хөндийрөх цагтай байх”, “Ажлын өдрийн турш жижиг завсарлагууд авах” аргуудыг хэрэглэн шүүгч, ажилтнуудын дунд хөгжилтэй тоглоомууд тоглуулж, бие биедээ эрч хүч, инээд хөөр бэлэглэж, талархлаа илэрхийлсэн захидал илгээх, дэлхийн сонин, содон бүхнийг өгүүлсэн номуудыг солилцож эрч хүчтэй, эерэг, эвсэг, хөгжилтэй 5 өдрийг өнгөрүүллээ.
Энэ дашрамд “Worki” сайтын мэдээллээс хүргэхэд: “2023 оны дэлхийн ажлын байрны байдал” тайлан судалгаагаар дэлхий даяар нийт ажилтнуудын 43 хувь нь өдөр тутамдаа стресс ихтэй ажилладаг хэмээсэн нь тийм ч бага тоо биш бөгөөд хэрэв та ажил дээрээ өөрийгөө ядарч стресст өртөж байгаагаа мэдрээд байгаа бол шинжлэх ухааны дагуу стрессээ тайлах үр дүнтэй аргуудыг өөртөө болон хамт олноороо хэрэглээд үзээрэй.
Дээрх 2 аргаас гадна та өөртөө “Тав тухтай орчин бүрдүүлэх”, “Өөрийгөө шагнаж байх” аргуудыг хэрэгжүүлээрэй, танд амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Хамт олондоо ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.
*Хэвлэл, олон нийттэй харилцах баг*