Сургалт зохион байгуулаа
2024-12-15 | 175Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад “Мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтаар мэдээллийн аюулгүй байдлын болон хувийн, албаны мэдээлэл нь нууцлагдсан, бүрэн бүтэн, хүртээмжтэй байж “Зөвшөөрөлгүй этгээд мэдээллийг өөрчлөх, устгахаас хамгаалагдсан”, “Зөвшөөрөлгүй хэн нэгэн уг мэдээлэлд нэвтрэх боломжгүй”, “Мэдээллээ шаардлагатай үед ашиглах боломжтой” байх шаардлагуудыг өдөр тутамдаа хангаж ажиллах талаар мэдээлэл хийв.
Цахим шуудан ашиглах, интернэтийн орчинд ажиллахдаа анхаарах асуудлын талаар ач холбогдолтой мэдээллүүдийг өгч шүүгч, ажилтнуудын сонирхсон асуултад хариулж тодорхой жишээнүүд дээр ярилцлаа.
. . .