“Аудит 2024” гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцов
2024-12-15 | 156Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Аудит 2024” гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч 7 хоног буюу 2024.10.18-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд төрийн 18 байгууллагын 200 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн баг хамт олон “Дэд” байрыг эзэллээ.
Мөн тус тэмцээний “Шилдэг эмэгтэй” тоглогчоор Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр тодорлоо. Тус тэмцээнийг ажилттай зохион байгуулсан Дархан-Уул аймаг дахь Төрийн Аудитын газар болон тэмцээнд оролцсон нийт байгууллага, хамт олонд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.