Эвлэрүүлэн зуучлал танилцуулга

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГАА

Монгол Улсын дээд шүүх, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Япон Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага хамтран   2010 оноос эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сайжруулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн ба энэ төслийн хүрээнд   Дархан-Уул аймаг дахь  Сум дундын шүүхийг түшиц шүүхээр сонгон эвлэрүүлэн зуучлах хэсэг байгуулан мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагч нарын тусламжтайгаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулж анхны суурь тавигдсан билээ.

       2012 онд Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдаж 2013 оноос тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нь  2 эвлэрүүлэн зуучлагчийн орон тоотойгоор ажиллаж эхэлсэн.

       Эвлэрүүлэн зуучлагчаар  2013 оноос 2016  онуудад  О.Авирмэд Д.Дондов , 2016 оноос хойш одоог хүртэл З.Мөнхтүвшин, Н.Наранцэцэг нар тус тус ажиллаж байна. Эвлэрүүлэн зуучлагчийн туслахаар Б.Тэмүүжин ,Б. Билгүүн нар ажиллаж байсан одоогийн байдлаар Б.Мөнхбат эвлэрүүлэн зуучлагчийн туслахаар ажиллаж байна.

           2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд урд оны үлдэгдэл 47, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд гаргасан өргөдөл 921, шүүхээс шилжүүлсэн өргөдөл 15, нийт 983 өргөдөл хүлээн авснаас нийтдээ 893 өргөдлийг шийдвэрлэж,  90 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

 Шийдвэрлэсэн нийт өргөдлөөс 656 өргөдөлд эвлэрлийн гэрээ хийж, 217 өргөдлийг дуусгавар болгож, 20 өргөдлийг татгалзсан байна.

 Маргааны төрлөөр авч үзвэл иргэний эрх зүйн маргаантай өргөдөл 886, гэр бүлийн маргаантай өргөдөл 97-ийг тус тус хүлээн авсан байна.

2019 оны 12 дугаар сарын 18-ний байдлаар нийт хүлээн авсан өргөдлийн  90,8 хувийг шийдвэрлэсэн байх бөгөөд үүнээс 66,7 хувийг амжилттай, 22 хувийн амжилтгүй болсон байна.

2017 оны мөн үед 988 өргөдөл хүлээн авч, 874 өргөдөл буюу 88,4 хувийг шийдвэрлэснээс 69 хувийг амжилттай, 19,4 хувийг амжилтгүй шийдвэрлэсэн байна.

2018 оны мөн үед 849 өргөдөл хүлээн авч, 845 өргөдөл буюу 99,5 хувийг шийдвэрлэснээс 73,7 хувийг амжилттай, 25,7 хувийг амжилтгүй шийдвэрлэсэн байна.

 

Эвлэрүүлэн зуучлалын 2019 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний дагуу Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг Дархан-Уул аймгийн хэмжээнд танилцуулж, сурталчилж ажилласан. Үүнд:

 

 

Дархан-Уул аймгийн Шарын гол суманд аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл болон хууль хяналтын байгууллагуудтай хамтран энэ сарын 23-ны өдөр Шарын гол суманд, 24-нд Орхон суманд, 25-нд Хонгор суманд тус тус нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

 

Дархан-Уул аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын ажилтнуудад 2019 оны 02 дугаар сард Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон ажиллагааны талаар Эвлэрүүлэн зуучлагч З.Мөнхтүвшин танилцуулга хийлээ.

 

 

 

 

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын албан хаагчидад 2019 оны 05 дугаар сард Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар танилцуулга сурталчилгааг Эвлэрүүлэн зуучлагч З.Мөнхтүвшин хийлээ.

 

Эвлэрүүлэн зуучлалын тухай” хууль болон холбогдох журам, ажиллагааны талаар танилцуулга сургалтыг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ШУТИС-д зохион байгуулав. Сургалтыг шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Наранцэцэг удирдан, тус сургуулийн сургалтын алба болон санхүүгийн албаны нийт 12 ажилтан хамрагдав.

 

Монголын багш нарын баярын өдөрт зориулан Цайхуйн сургуулиас 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдөр зохион байгуулсан “Миний мэргэжил сайхан” өдөрлөгт тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Д.Наранцэцэг оролцлоо.  

Тус сургуулийн 6-12 дугаар ангийн эрх зүйн мэргэжлийг сонгосон 24 хүүхдэд мэргэжлийнхээ талаар танилцуулан сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.

 

 

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 15 дугаар багийн төвд тус тус зохион байгуулсан “Амгалан өрх”, “Хөдөлмөрийн өдөрлөг” арга хэмжээнд оролцож, иргэдэд шүүхийн үйлчилгээг таниулан ажиллав.

 

 

 

 

2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Дархан-Ус суваг”-ХК-ний байцаагч нарт Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон ажиллагааны талаар танилцуулга, мэдээлэл сургалт  сурталчилгааг явуулсан болно.

2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчдад Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон ажиллагааны талаар танилцуулга, мэдээлэл сургалт, сурталчилгааг зохион байгуулсан.

2019 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр Голомт банкны Дархан салбарын эдийн засагч нарт Эвлэрүүлэн зуучлалын талаар мэдээлэл өгч гарын авлага, материал тараасан.

Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн шүүгчийн туслах А.Банзрагч, эвлэрүүлэн зуучлагч З.Мөнхтүвшингийн хамт Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас 2019 оны 12 сарын 10-ны өдөр “Хүний эрхийн олон улсын өдөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй  “Хууль зүйн туслалцаа авах эрх-2019” хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгт “Дархан-зах” доторх Төрийн Үйлчилгээний Нэгдсэн төвд байрлан иргэд, олон нийт, хөдөлмөрчдөд хууль зүйн зөвлөгөө өгч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг сурталчилж, материал тараасан.

 

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-5 дугаар багийн иргэдэд “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хууль болон холбогдох журам, ажиллагааны талаар танилцуулга сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдөр зохион байгуулав.

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч нар 2019 оны 10 дугаар сарын байдлаар нийтдээ 840 өргөдөл хүлээн авсан байгаа ба Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нийтдээ 1391 нэхэмжлэл хүлээн авсан байгаагаас үзхэд тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь шүүхийн ачааллыг 60,4 хувиар бууруулсан үзүүлэлттэй байна. 2018 оны мөн үед шүүхийн ачааллыг бууруулсан үзүүлэлт 57 хувьтай байснаас үзхэд 3,4 хувиар өссөн үзүүлэлттэй харагдаж байна.

 

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд үйлчлүүлсэн 25 иргэдээс 10 асуулга бүхий судалгааг авхад Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар ойлголт сайтай, тулгарсан саад бэрхшээлгүй, гаргасан шийдвэрт сэтгэл хангалуун гэж 70 хувь нь хариулсанаас үзэхэд Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар дамжуулан иргэдийн шүүхэд итгэх итгэл нэмэгдэж байна гэж үзэхээр байна.

 

       Цаашид бидний зүгээс хэлэх санал: Эвлэрүүлэн зуучлагчийн туслахын процессын ажиллагаанд зарим хугацааг тогтоож, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх талаас нь анхаарах хэрэгтэй байна.

        Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг талуудад гардуулах ажиллагаанд хугацаа тогтоох.

       Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны материалыг архивт шилжүүлэх хугацаа тогтоох,