-1

Хамт олны хурлаа хийж 2023 оны ажлын төлөвлөгөөнд тусгах саналуудаа гаргалаа

2024-10-09    |   458

2023 онд хэрэгжүүлэх шинэлэг санал, санаачлагаа дэвшүүлэн, ажил хариуцсан багууд төлөвлөгөөгөө гаргалаа.

            Шүүхийн хамт олон 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа бататган дүгнэж, шинэ ондоо шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй хүргэх, шүүхийн нэр хүндийг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөн ярилцлаа.

            Шүүхийн Тамгын газрын дарга Б.Бат-Амгалан шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнд өгсөн чиглэл, үүрэг даалгаварын талаар мэдээлэл хийж хариуцлагатай ажиллах талаар үүрэг өгөв. 

Өнөөдрийн уулзалтаар шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Сэрүүнтунгалаг Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, биелэлтийг тайлагнах талаар зөвлөмж мэдээлэл өглөө.  

Тус шүүх төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, шуурхай хүргэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, шүүгч, ажилтнуудын сурч хөгжих боломжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын манлайллыг хөгжүүлэх зорилгоор ажилтан албан хаагчдыг баг болгон хуваарилж тэгш оролцоог ханган ажилладаг.

Энэ ажлын хүрээнд Сургалт хариуцсан баг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг, Судалгаа хариуцсан баг, Спорт, урлаг бусад арга хэмжээ хариуцсан багуудын бүрэлдэхүүнийг шинэчлэн, багууд 2023 онд хэрэгжүүлэх шинэлэг, үр дүнтэй, бодитой шүүхээр үйлчлүүлэх иргэдийн эрхийг хүндэтгэж, ажил үйлчилгээнийхээ хүрээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой олон ажлуудыг төлөвлөж тусгалаа.

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газар нь хамт олон

 

. . .