-1

Байгууллагын Ёс зүйн дэд хорооноос шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа хандлагын талаар сургалт зохион байгууллаа

2024-11-24    |   289

Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа хандлагын нийтлэг журам, байгууллагын соёл, Шинэхэн ажилтнууд юу анхаарах ёстой вэ? талаар “ХАМТДАА ЯРИЛЦАЦГААЯ” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар утсаар харилцахад анхаарах зүйлүүд болон шүүхэд шинээр ажилд орсон ажилтнууддаа зориулан “Гэр бүлд нэгдэхийн тулд” ..., “Бүгдийг асуу”,  “Ажил биш бүтээл юм”, “Дайчин байхаас илүү тэвчээртэй бай”, “Хүн нэг бүрээс суралц”, “Хэзээд бэлэн бай”, “Өөрийгөө чагна” сэдвээр мэдээлэл хийж хамтран ярилцлаа.

шүүхийн захиргааны ажилтнуудыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх холбогдох журам, дүрмийн талаар мэдээлэл өгч, эрх зүйн мэдлэгийг ахиулах, ёс зүйн холбогдолтой хууль, журмыг сурталчлан таниулсан ач холбогдолтой сургалт боллоо. 

. . .