-1

Мэдээлэл солилцох уулзалт хийлээ

2024-11-25    |   366

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газар хамтран шүүх хуралдааны бэлтгэл хангах, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой анхаарах асуудлуудаар ярилцлага хийж мэдээлэл солилцлоо.

Тус уулзалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн албан бичгүүдийг шүүгч, ажилтнуудад танилцуулж, шүүхийн захиргааны ажилтнуудад харилцаа, хандлагадаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллах талаар зөвлөмж, мэдээлэл өгөв.

. . .