Уншиж байна...

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

ШҮҮГЧ НАРЫН ТАНИЛЦУУЛГА

Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа

2006-2013 онд Дархан-Уул аймгийн шүүхийн тамгын хэлтэст шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

2013-2015 онд Сум дундын 7 дугаар шүүхэд шүүгч

2015-2021 онд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгч

2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

Шүүгч Д.Алтантуяа

2002-2004 онд Сэлэнгэ аймгийн шүүхэд бичээч

2004 онд Хөтөл дэх сум дундын шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

2005-2007 онд Сум дундын 1-р шүүхэд Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн

2007-2012 онд Сум дундын 1-р шүүхэд шүүгчийн туслах

2012-2013 онд Дорноговь аймаг дахь сум дундын 1-р шүүхэд шүүгч

2013-2015 онд Сум дундын 7 дугаар шүүхэд шүүгч

2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

Шүүгч Т.Жавхлантөгс

2008-2010 онд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгчийн туслах

2010 онд Улсын Дээд шүүхэд жижүүр, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн

2010-2011 онд Улсын Дээд шүүхэд шинжээч

2011-2017 онд Улсын Дээд шүүхэд шүүгчийн туслах

2017 онд Монголын Хуульчдын холбоонд өмгөөлөгч

2017-2018 онд Ховд аймгийн Прокурорын газарт хяналтын прокурор

2018-2020 онд Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт хяналтын прокурор

2020-2021 онд Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт ахлах прокурор

2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

Шүүгч М.Оюунцэцэг

2004-2005 онд Дархан-Уул аймгийн шүүхэд архив, бичиг хэргийн эрхлэгч

2005-2014 онд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

2014-2015 онд Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхэд шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн

2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

Эхлэлд очих