Уншиж байна...
Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан этгээдэд торгох ял шийтгэв

Шийдвэрийн дугаар: 2023/ШЦТ/230

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Шүүгдэгч “М” нь 2023 оны ... дугаар сарын ...-ний өдөр Дархан-Уул аймаг, Хонгор сумын .... тоот хашаандаа тэжээвэр нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас нохой нь хохирогч Э-г урж, эрүүл мэндэд нь баруун гарын шууны мэдрүүлийн аксонотмез, баруун гарын хазагдсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулжээ.

Шүүх “М”-г нохойгоо бат бөх бус морины аргамжаагаар уясны улмаас уяа нь тасарч хүн урж хүндэвтэр хохирол учруулсан, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хохирогч Э-г эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Тоймыг бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ

 

https://shuukh.mn/single_case/93565?daterange=2023-01-01%20-%202023-10-24&id=1&court_cat=2&bb=1

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Эхлэлд очих