“Архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт” сэдвээр сургалт зохион байгууллаа
2024-11-23 | 575“Архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт” сэдвээр сургалт зохион байгууллаа
Дархан-Уул аймгийн архивын тасгийн дарга, архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Н.Баярбаатарыг урьж “Архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт” сэдвээр сургалт зохион байгуулж, нийт шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдлаа.
Тус сургалтаар Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журамд заасан албан хэрэг хөтлөлтийн талаар ажилтны чиг үүрэг, баримт бичгийн стандарт, түүнд тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Бидний хүсэлтийг хүлээн авч, сургалт явуулсан Б.Баярбаатар танд талархал илэрхийлье.
. . .