-1

Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн этгээдүүдийг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хийлээ

2024-11-25    |   263

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн боловч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж уг тогтоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй этгээдүүдийг дуудан ирүүлэх ажиллагааг шүүхийн Тамгын газрын даргын баталсан удирдамж, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөө, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын дагуу хүн хүчийг нэмэгдүүлэн зохион байгууллаа.

            Уг ажиллагааг 2024 оны 02 дугаар сард 1 удаа, 03 дугаар сард 2 удаа зохион байгуулж шүүхийн дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй 2 иргэнийг шүүхэд ирүүлж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 4 этгээдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэв.

            Цаашид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн этгээдүүдэд хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байна.

. . .