“Хуульчдын про боно өдөр-2024” өдөрлөгт оролцлоо
2024-12-21 | 1107Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газраас “Хуульчдын про боно өдөр-2024” өдөрлөгт 3 хуульч, шүүхийн захиргааны 2 ажилтан оролцож 21 иргэнд шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргах талаар мэдээлэл өгч, 17 иргэнээс шүүхэд итгэх иргэдийн итгэлийн түвшний судалгаа авч, 5 төрлийн гарын авлага тарааж үйлчилгээ үзүүллээ.
Өдөрлөгийн үеэр иргэд хүүхдийн тэтгэлэг гаргуулах, өв залгамжлал, зээлийн гэрээний маргааны талаар асууж мэдээлэл авлаа.
Энэ удаагийн өдөрлөгийн арга хэмжээнд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газар, Газрын харилцаа, хот байгуулалтын газар, Татварын газар, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг төрийн байгууллагууд хамтран оролцож иргэдэд үйлчилгээгээ үзүүлсэн нь онцлог байлаа.
Шүүхийн үйл ажиллагаа болон өдөрлөгийн талаар орон нутгийн DBS TV, RGB TV, TSets.mn, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албанд шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Сэрүүнтунгалаг мэдээлэл өгөв.