ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-11-14
416
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар 2022-2023 онд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох, хуулийн шаардлага хангасан 1041 иргэний нэрсийн жагсаалтыг баталсан бөгөөд тус шүүхийн Тамгын газраас 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгчдөдөө зориулан сургалт, мэдээллийн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Сургалтаар шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг, шүүх хуралдаанд оролцох байдал, тангараг өргөх, дүгнэлт гаргах зэрэг ажиллагааны талаар мэдээлэл өгч, гарын авлагаар хангаж ажиллалаа.