Уншиж байна...
Тамгын газар ''Шилдэг ажил хэрэгжүүлэсэн Тамгын газар'-аар шалгарлаа
2023-01-20
1274

Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн болж, өндөрлөлөө. Эхний өдөр менежментийн сургалт зохион байгуулж, сүүлийн өдөр 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага хуваалцав.

     

Сургалт, зөвлөгөөний төгсгөлд 2022 оны үйл ажиллагааны үр дүн, менежментийн ур чадвараараа тэргүүлсэн шүүхийн Тамгын газруудыг шалгарууллаа. Үүнд “Шилдэг менежменттэй Тамгын газар”-аар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар болон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар шалгарсан.

   

     Шилдэг менежменттэй Тамгын газрыг шалгаруулахдаа ШЕЗ-ийн Дотоод аудитын хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн үнэлгээ, үүрэг даалгаврын хэрэгжилт, шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн үнэлгээ, тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс ирүүлсэн үнэлгээ зэрэг шалгуур үзүүлэлтэд үндэслэсэн юм.

     Харин “Шилдэг ажил хэрэгжүүлсэн Тамгын газар”-аар “Шүүхийн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлснээр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар, “Шилдэг инновац нэвтрүүлсэн Тамгын газар”-аар “Актив директор сервер” буюу “Хэрэглэгчийн нэгдсэн удирдлагын систем” нэвтрүүлснээр Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар тус тус шалгарлаа.

   

Дээрх хоёр номинацид “Иргэн өөрөө мэдээлэл авах танхим"-ын тохижилт, зохион байгуулалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэхэд нь зориулсан ажлаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар зэрэг иргэдэд хүргэх үйлчилгээг илүү чанаржуулж, дэвшилтэт арга хэрэгсэл ашигласан Тамгын газрууд өрсөлдсөн юм.

 

Эхлэлд очих