Шүүх өдөрлөгийн арга хэмжээнд оролцлоо
Төрийн байгууллагуудын үйл ажиллагаагаа сурталчлах өдөрлөгт тус шүүхийн Тамгын газар оролцож Орхон сумын 250 орчим иргэд, төрийн болон хувийн хэвшлийн 58 ажилтан албан хаагчдад “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгч”-ийн тухай мэдээлэл хийж 4 төрлийн зурагт хуудас гарын авлага тарааж, 37 иргэнээс “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулга авч, шүүхэд нэхэмжлэл гаргахаар хандсан 8 иргэнд мэдээлэл өглөө.
Тус арга хэмжээний үеэр Орхон сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон бүртгэлтэй 28 иргэнд “Шүүхийн иргэдийн төлөөлөгч”-ийн тухай ойлголт, иргэдийн төлөөлөгчийн ач холбогдол, шүүх хуралдаанд оролцох, эрх үүрэг, болзол шаардлага, анхаарах, хориглох зүйл, нөлөөллийн мэдүүлгийн талаар сургалт хийж орон нутгийн телевизэд иргэдийн төлөөлөгчийн ач холбогдол, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд оруулсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто машин жолоодохтой холбоотой нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцлага өгч ажиллаа.