Уншиж байна...
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ УУЛЗАЛТ, АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-11-15
479

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН

АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ УУЛЗАЛТ,

АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газар болон Дархан-уул аймаг дахь Цагдаагийн газар 2022 онд хамтран баталсан төлөвлөгөөний хүрээнд шүүхийн захиргааны ажилтан, цагдаагийн албан хаагчдын нэгдсэн уулзалтыг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулж, хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хэлэлцэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/116/65 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-ын талаарх мэдээллийг хүргэлээ.

 

 

Эхлэлд очих