Уншиж байна...
Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээнд оролцлоо
2022-12-05
461

Олон Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээнд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газар хамтран оролцлоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүн, хүүхдээ асардаг иргэдэд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сэрүүнтунгалаг болон тус шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Гоомарал нар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрхэн хэрэгжүүлэх болон шүүхэд

нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах талаар мэдээлэл хийж гарын авлага тарааж ажиллалаа.

Олон Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөөрөө Монгол Улсын Үндсэн хуульд заасан Шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх талаар эрх зүйн ойлголттой болсон гэж найдаж байна, та бүхэндээ эрхээ хамгаалах өдрөө сайхан өнгөрүүлэхийг хүсэн ерөөе.

Эхлэлд очих