Дархан-уул аймгийн ерөнхий боловсролын “4 дүгээр сургуулийн багш, сурагчид шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “4 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 10-А ангийн сурагчид 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сурагчдад Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргыг үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сэрүүнтунгалаг эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн мэдээлэл болон иргэд шүүхэд нэхэмжлэл, хүсэлт гомдол гаргах, хэрхэн үйлчилгээ авах талаар болон эрх зүйч, хуульч мэргэжлийн онцлог, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар зөвлөгөө мэдээлэл өгч, сурагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
*Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн багш, сурагчдад цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье*
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР