Уншиж байна...
Тамгын газрын 2022 оны тайлан хэлэлцэв
2022-12-13
477

Хамт олны хурлаа хийж 2023 оны ажлын төлөвлөгөөнд

тусгах саналуудаа гаргалаа

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газар нь хамт олны хурлаараа 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг “Анхан болон Давж заалдах шатны шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг үнэлэх журам”ын 5.4-д “Тамгын газар гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас баталсан аргачлал, маягтын дагуу улирал, хагас, бүтэн жилээр цахимаар тайлагнаж, Ерөнхий зөвлөлийн хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан нэгж зохих журмын дагуу үнэлнэ” гэж заасны дагуу нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцууллаа.

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд үйл ажиллагааны тайланд болон 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө саналуудаа гаргаж ирж буй шинэ оноо тус шүүхийн хамт олон “Байгууллагын соёлын суурийг бататган бэхжүүлэн төлөвшүүлж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ёс зүйг эрхэмлэсэн, иргэн төвтэй манлайлагч хамт олон” байж шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллах зорилтыг дэвшүүлэв.

*ШИНЭ ОНДОО ТӨРИЙН АЛБАН ХААГЧ АЖИЛТАН, ИРГЭН БҮРД АЖИЛ ХӨДӨЛМӨРИЙН ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ*

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газар нь хамт олон

Эхлэлд очих