Уншиж байна...
Цагдаагийн газартай хамтран мэдээлэл солилцох уулзалт зохион байгууллаа
2023-03-07
527

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газар, Дархан-уул аймгийн Цагдаагийн газартай 2023 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөөний талаар болон 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийн мэдээлэл, цаашид хамтран ажиллах санал, хүсэлтүүдээ хэлэлцлээ.

Тус уулзалтаар эрүү, иргэний хэргийн эрэн сурвалжлах, албадан ирүүлэх ажиллагаатай холбоотой судалгаа, мэдээллийг хүргэж мөн шүүх хуралдааны дэг сахиулахтай холбоотой асуудлаар харилцан мэдээлэл солилцов.

Мөн шүүх болон Цагдаагийн газраас Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/116/65 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-д оруулах саналыг нэгтгэж хүргүүлэхээр боллоо.

Эхлэлд очих