“Дархан Эмпати” сургуулийн багш, сурагчид шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа
“Дархан Эмпати” сургуулийн багш, сурагчид
шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа
Дархан-Уул аймгийн Дархан Эмпати сургуулийн багш, сурагчид 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
Хүрэлцэн ирсэн багш, сурагчдад Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Сэрүүнтунгалаг нар Монгол Улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн үйл ажиллагааны мэдээлэл, “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ”, “Эрх зүйч, хуульч мэргэжлийн онцлог”, өөрийгөө болон анги хамт олноо гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гаж буруу зуршлаас ангид байх, бие биедээ туслах болон хүүхдийн хүчирхийллийн талаар “Гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ” сэдвээр мэдээлэл өгч тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.
“Дархан Эмпати” сургуулийн сурагчдад цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье*
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР