Уншиж байна...
Шүүх нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо
2023-04-07
529

Шүүх нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо

            Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулсан “Иргэдийн индэр, ахмадаа сонсьё” нээлттэй хаалганы өдөрлөгт хамтран оролцож шүүхийн үйлчилгээний мэдээлэл, шүүхэд мэдүүлэх эрх, шүүхэд хэрхэн хандаж нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах талаар иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, иргэний хэргийн 5, эрүүгийн хэргийн 4 төрлийн гарын авлага, зурагт хуудас тарааж  үйлчилгээ үзүүллээ.

            Тус өдөрлөгийн үеэр шүүхийн үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө авч үйлчлүүлсэн 60 иргэнээс “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулгыг авч мэдээлэл өгч ажиллаа.

Эхлэлд очих