Уншиж байна...
Шүүх Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аянд нэгдлээ
2023-04-14
588

Дэлхийн хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сард  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяныг зохион байгуулдаг бөгөөд Монгол Улс 12 дахь жилдээ 2023 онд “Эрүүл, аюулгүй ажил-бидний суурь эрх” уриан дор иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон хөдөлмөрлөх ээлтэй орчин, ажилтан, ажил олгогчийн эрх үүргийн талаар хууль сурталчилах, мэдээ мэдээлэл түгээх ажлуудыг хийсээр ирсэн.

Аяны хүрээнд Дархан-Уул аймгийн хэмжээнд 2023 огы 04 дүгээр сарын 12, 13, 14-ний өдрүүдэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяныг зохион байгуулж шүүх тус аянд нэгдэж Дархан, Хонгор сумдын иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгч”, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээлэл хийж, 8 төрлийн зурагт хуудас гарын авлага тарааж иргэдийн асуултад хариулт өглөө.

            Тус арга хэмжээний үеэр иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 12 иргэнд иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын талаар сургалт хийж, гарын авлага тарааж, шүүхийн үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө авч үйлчлүүлсэн 132 иргэнээс “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулгыг авч мэдээлэл өгч ажиллаа.

Эхлэлд очих