Уншиж байна...
“Сэтгэл хөдлөлөө удирдахуй” сургалт зохион байгууллаа
2023-05-19
543

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын хамт олон эртэч залуучууд өглөөний уулзалтыг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 07.30 цагт зохион байгууллаа.

Тус уулзалтаар “Сэтгэл хөдлөлөө удирдахуй” сэдвээр ярилцаж өөрийгөө таньж, мэдэх, сэтгэл хөдлөлөө удирдах болон шинэ үеийн залуучуудын боловсрол, хувь хүний ур чадваруудаа хэрхэн хөгжүүлэх талаар Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сургалтын менежер, амьдралын дасгалжуулагч, багш Х.Одхүүгээс сургалт, мэдээлэл авч хамт олны дунд ярилцлага өрнүүллээ.

Бидний урилгыг хүлээн авч хамтран ажилласан багш Х.Одхүү танд талархал илэрхийлье.

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Эхлэлд очих