Хамтарсан уулзалт зохион байгууллаа
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газар, Дархан-Уул аймгийн Прокурорын газар, Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар хамтран хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн боловч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж ялтныг тогтоолын хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан цагт ирэхгүй, ял эдлэхээс зайлсхийж байгаа этгээдүүдийг эрэн сурвалжлах, албадан ирүүлэх ажлыг эрчимжүүлж хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар уулзалт зохион байгуулж хамтран ажиллах санал, хүсэлтүүдээ хэлэлцлээ.
Тус уулзалтад Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Сэрүүнтунгалаг, шүүгчийн туслахууд, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Ууганбаатар, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн дарга, дэд хурандаа С.Лхагвасүрэн, ахлах шийдвэр гүйцэтгэгч Э.Сайханаа, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч цагдаагийн хошууч Б.Анхбаяр нар оролцож хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээдүүдийн судалгааг танилцуулж шүүхийн шатанд тавих хяналтыг нэмэгдүүлэх, шүүхийн дуудсан цагт ирүүлэх, ШШГГазарт хүргүүлэх, албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжилж албадан ирүүлэх ажилд цагдаагийн байгууллагын албан хаагчдыг оролцуулах энэ ажлыг эрчимжүүлэх талаар үүрэг чиглэл өгөв.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ
ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР