Уншиж байна...
Шүүхийн ахмадын салбар зөвлөлөөс эрүүл хоол, уламжлалт хоолны өдөрлөг хийлээ
2023-05-23
510

Дархан-Уул  аймаг дахь Сум дундын шүүхийн ахмадын салбар зөвлөлөөс эрүүл хооллолт, уламжлалт хоолны талаар мэдээлэл хийж шүүгч, ажилтнуудын үдийн цайны цагаар “Сэтгэлийн дэм” амтат хоол, зуушаар дайллаа.

            Үдийн цайны энэхүү уулзалтаар ахмад шүүгч нар тус шүүхэд ажиллаж байсан үеийн дурсамжуудаа ярьж шүүгч, ажилтнуудтай халуун яриа өрнүүлэн цаашид хамтран зохион байгуулах ажлын талаараа ярилцлаа.

 

*Ахмадууддаа баярлалаа, та бүхэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе*

Эхлэлд очих