Уншиж байна...
Шүүхийн ахмадууд “Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хөгжлийн сэргээн засах тусламж, үйлчилгээний 5 өдрийн багц үйлчилгээ”-нд хамрагдахаар боллоо
2023-05-29
574

Тамгын газар ахмадын салбар зөвлөлтэй хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төвтэй гэрээ байгуулж сар бүрийн гуравдугаар долоо хоногт шүүхийн ахмадуудаа “Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хөгжлийн сэргээн засах тусламж, үйлчилгээний 5 өдрийн багц үйлчилгээ”-нд хамруулахаар боллоо.

            Мөн цаашид шүүхийн Тамгын газраас аймгийн Ахмадын хөгжлийн төвтэй хамтран ахмадуудад шаардлагатай байгаа хууль эрх зүйн мэдээлэл хийх, сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар санал солилцлоо.

          Хамртан ажиллах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн А.Янжмаа захиралтай аймгийн Ахмадын хөгжлийн төвийн хамт олондоо баярлалаа.

 

Эхлэлд очих