Уншиж байна...
Нэхэмжлэл, хүсэлтийн загварууд том, тод боллоо
2023-05-30
625

Иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сул хараатай болон харааны бэрхшээлтэй хүнд зориулан тус шүүхийн Тамгын газраас нэхэмжлэлүүдийн загварыг А3 цаасан дээр тод, томоор хэвлэж шүүхийн үйлчилгээний хэсэгт байршууллаа.

Нэхэмжлэлийн загваруудыг тод, том болгосноор харахад, зургийг нь дарж авахад амар хялбар болж иргэдийн зүгээс сайшаалтай хандаж байв.

Шүүхийн харуулын цагдаа, мэдээлэл лавлагааны мэргэжилтнээс харааны бэрхшээлтэй сул хараатай иргэд харагдахгүй байна, бичвэр жижиг байна гэж тодруулж асуух нь багсаж энэ ажлын үр дүн гарч байгааг онцлон хэллээ. Иргэдийн зүгээс илүүтэй шүүхэд ханддаг доорх нэхэмжлэл, хүсэлтийн загварууд харахад хялбар болов.

-      Иргэд хоорондын зээлийн гэрээ,

-     Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах

-      Ажилласан байдал тогтоолгох,

-      Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах,

-      Хамтын амьдралтай байсныг тогтоолгох,

-      Хариуцагчийг эрэн сурвалжлах,

-      Бичиг баримтын эзэмшигчээр тогтоолгох,

-      Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргах  загвар

Эхлэлд очих