Уншиж байна...
15 дугаар багийн иргэдэд мэдээлэл өглөө
2023-07-04
357

Дархан сумын 15 дугаар багийн зорилтот өрхийн 20 иргэнд Монгол Улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн үйл ажиллагааны мэдээлэл, “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Гэр бүлийн хүчирхийллийн ойлголт, хор уршиг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь”, “Хүүхдийн эрхийн зөрчил”, шүүх дэх эвлэрүүлэн зуучлал, шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн оролцооны талаар мэдээлэл хийж 4 төрлийн гарын авлага өгч тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.

Энэхүү мэдээллийг Дэлхийн зөн олон улсын байгууллагын хүсэлтээр хийж цаашид зорилтот өрхийн иргэдэд тулгамдаж байгаа асуудлын хүрээнд сургалт мэдээлэл хийхээр боллоо.

Эхлэлд очих