ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
2023-09-11
644
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/59 дугаар тушаалаар Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар томилогдсон Дэлгэрсайханы Баярсүрэн төрийн захиргааны албан хаагчийн тангарагаа өргөлөө.
Тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон Д.Баярсүрэндээ ажлын амжилт хүсэн ерөөе.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР