Уншиж байна...
Цахим хяналтын талаарх мэдээлэл солилцлоо
2023-09-22
449

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газар дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээний дагуу хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар мэдээлэл солилцлоо.

Мэдээлэл солилцох хамтарсан ярилцлагын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс улирал бүрд хийгдэж буй эрүүгийн хэргийн хөдөлгөөний цахим хяналтын дүн мэдээллийг танилцуулж, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем дэх ажиллагааг хууль, журамд заасан хугацаанд хийж хэвшихийг үүрэг болгож, цаашид эрүүгийн эрх зүйн актуудыг боловсруулахад анхаарах асуудлууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтууд, холбогдох бүртгэлүүдийг үнэн зөв, бүрэн гүйцэт, хугацаанд хөтөлж ажиллах талаар зөвлөмж, мэдээлэл өгөв.

 

                                      ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

Эхлэлд очих