“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сургалт зохион байгууллаа
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс батлагдсан хуваарийн дагуу 16 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад “Гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ”, “Электрон тамхины хор хөнөөл”, “Монгол Улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн тухай ойлголт-Шүүхийн эрхэм зорилго, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь”, “Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн танилцуулга, үйл ажиллагааны мэдээлэл”, “Хэрэг хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааны танилцуулга”, “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ”, “Эрх зүйч, хуульч мэргэжлийн онцлог” сэдвүүдээр мэдээлэл өгөв.
Тус сургалтад 75 сурагч, сургуулийн нийгмийн ажилтан хамрагдаж, шүүхийн үйл ажиллагаатай очиж танилцах боломжтой талаар хэлж, сурагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
*ХАМТРАН АЖИЛЛАСАН 16 ДУГААР СУРГУУЛИЙН ЗАХИРГАА, БАГШ
СУРАГЧДАД СУРЛАГА, ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ*