1-3 дугаар багийн иргэдэд мэдээлэл өглөө
2023-11-02
463
Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн ажил хайгч, зорилтот өрхийн 37 иргэнд Монгол Улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн үйл ажиллагааны мэдээлэл, “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Гэр бүлийн хүчирхийллийн ойлголт, хор уршиг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь”, “Хүүхдийн эрхийн зөрчил”, шүүх дэх эвлэрүүлэн зуучлал, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар мэдээлэл хийж иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙГ ОЛГОСОН
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН
ХАМТ ОЛОНД ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЬЕ.