Уншиж байна...
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөрт зориулан сургалт зохион байгууллаа
2023-11-30
409

Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхаглаж энэхүү өдрийг Монгол Улс жил бүр уламжлал болгон тэмдэглэж ирсэн бөгөөд Дархан-Уул аймгийн хэмжээнд тус өдрийн хүрээнд зохион байгуулсан арга хэмжээнд шүүхийн Тамгын газар хамтран оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэд шүүхээр үйлчлүүлэхэд зориулан хийсэн ажлуудаа танилцуулж “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Хууль зүйн туслалцаа авах нь”, “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгч” сэдвүүдээр мэдээлэл хийж тэдний сонирхсон асуултад хариулт өгч, 4 төрлийн гарын авлагаар хангаж ажиллаа.

            Тус сургалтыг аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдийн салбар комисс болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж 52 иргэн, байгууллагуудын төлөөлөл хамрагдлаа.

 

Эхлэлд очих