Уншиж байна...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцох уулзалт зохион байгууллаа
2024-01-31
258

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газар хамтран хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн этгээдүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх, торгох, хөрөнгө хураах, улсын орлого болгох ажиллагаатай холбоотой гүйцэтгэх хуудас хүргүүлэх ажиллагаанд шүүхийн бичиг хүргэгчийн үүрэг, анхаарч ажиллах асуудлын талаар мэдээлэл хийж, хүргэгдээгүй гүйцэтгэх хуудасны судалгааг танилцуулж, шалтгаан нөхцөлийг тодруулан шүүхийн Тамгын газраас цаашид хууль, журмын хэрэгжилтийг хангаж зохих арга хэмжээг авч ажиллах талаар хэлэлцэв.

Тус уулзалтаар хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээдүүдийг шүүхэд дуудан ирүүлэх, ирцийг бүртгэх талаар шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, цагдаагийн албан хаагчид хамтран бүртгэл хөтлөн хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэв.

Эхлэлд очих