Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2024-02-07
308
XVII дугаар жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхээс өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
Хүндэтгэлийн арга хэмжээнд шүүхийн ахмадуудыг чөлөөт цагаа өнгөрүүлэх, үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлөөр хангаж ажлын өрөөг тусад нь гаргаж, засвар хийж тохижуулсан байдлыг танилцуулж, 2024 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах саналуудын талаар ярилцав.
Та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.