ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО
2026-04-09 | 48Дэлхийн хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сард Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяныг зохион байгуулдаг бөгөөд Монгол Улс 15 дахь жилдээ 2026 онд “Ажлын байранд нийгмийн-сэтгэлзүйн эрүүл мэндийг бүрдүүлцгээе” уриан дор төрийн байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон хөдөлмөрлөх ээлтэй орчин, ажилтан, ажил олгогчийн эрх үүргийн талаар хууль сурталчлах, мэдээ мэдээлэл түгээх ажлуудыг хийсээр ирсэн.
Энэхүү аянд шүүхийн Тамгын газар жил бүр хамтран оролцож “Шүүхийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж иргэд, төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчдад “Шүүх эрх мэдлийн тогтолцоо, шүүгчийн хараат бус бие даасан байдал”, “Шүүгчид нөлөөлөх нөлөөллийн тухай”, “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгч”, “Цахим орчны зохистой хэрэглээ” сэдвээр мэдээлэл түгээж, 8 төрлийн гарын авлага тарааж, 9 иргэнд шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хэрхэн хандах талаар мэдээлэл өглөө.



