-1

Сургалт зохион байгууллаа

2026-05-01    |   7

2026.05.01-ний өдөр байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө болон дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хэргийн хөдөлгөөн , мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр нийт ажилтнуудад сургалт орлоо. Тус сургалтаар Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Х.Наранцацрал “Хэргийн хөдөлгөөний удирдлага, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны Иргэн-2014 нэгсэн системийн ашиглалт” сэдвээр, Мэдээллийн технологийн мэргэжилтэн М.Баярмагнай “Файлын сангийн мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр, Мэдээллийн технологийн инженер Г.Батцэцэг “Цахим шуудангийн ашиглалт” гэсэн сэдвүүдээр тус тус сургалт зохион байгууллаа. Сургалтын хүрээнд хувийн файлыг аюулгүй хадгалах талаар мөн цахим шуудангийн багтаамжийг хэрхэн цэгцлэх талаар сонирхолтой мэдээллүүдийг олж авлаа.

 

 

. . .