-1

“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО 2026” өдөрлөгт амжилттай оролцлоо.

2026-05-01    |   35

Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газар нь жил бүр Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулдаг Хуульчийн про боноөдөрлөгт оролцож, иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгч, шүүхийн зарим үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлдэг билээ.

Энэ жилийн хувьд “Хуульчийн про боно 2026” өдөрлөгийн хүрээнд 2026.04.27-2026.04.29-ний өдрүүдэд Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Э.Ундрам, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Соёлмаа, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан Б.Баярмаа нар нь Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 8-10 дугаар ангийн нийт 727 сурагчдад “Хүндлэлээр нөхөрлөе” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. 

Мөн өдөрлөгийн хүрээнд Шүүгчийн туслах Т.Дэжидсүрэн, Д.Баярмаа, Т.Тогтох, М.Жавхлан, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар, Б.Оюунцэцэг нар Монгол Улсын шүүхийн тогтолцоо, Шүүхэд мэдүүлэх эрх”, “Шүүгчийн хараат бус байдлын тухай”  зэрэг сэдвийн хүрээнд нийт 150 гаруй иргэдэд мэдээлэл хүргэж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсон, сонирхсон асуултад хариулт  өгч ажилласан юм.

 Дээрх өдрүүдэд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч З.Мөнхтүвшин, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Баярмаа нар нь Шүүх дэх эвлэрүүлэн зуучлахажиллагааны онцлог, давуу тал,Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”-ны журмаар өргөдөл, хүсэлтийг хэрхэн гаргах талаар мэдээлэл өгч шинээр 10 гаруй өргөдөл хүлээн авч, нийт 12 эвлэрлийн гэрээг амжилттай байгууллаа.

. . .