-1

"ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР-2026"

2026-05-04    |   42

            Жил бүрийн 05 дугаар сарын 03-ны өдөр эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах, өв соёл түүхэн уламжлалаа дээдлэн хүндэтгэх, эх хэлээрээ зөв уншиж, бичих соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Үндэсний бичиг, үсгийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

            Тус өдөрлөгийн хүрээнд 2026.05.04-ний өдөр Дархан-Уул аймгийн Төв номын сангаас зохион байгуулсан үндэсний буюу Монгол бичгээр хичээнгүй бичиг, түргэн уншлагын уралдаанд тус шүүхийн Тамгын газрын албан хаагчид амжилттай оролцлоо.

            Нийт 11 төрийн байгууллагын 30 гаруй албан хаагчид оролцсон уг уралдаанд Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Соёлмаа нь Гутгаар байранд орсон амжилт үзүүллээ.

Үндэсний бичиг-Бидний бахархал

 

 

. . .