-1

ЕННЕАГРАМ 2 СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2026-05-30    |   85

2025.05.08-ны өдөр Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын Ёс зүйн дэд хорооноосХарилцаа, эерэг хандлага, байгууллагын соёлчиглэлээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Сургалтыг сэтгэл судлаач, Еннеаграмм судлалын багш Г.Халиун удирдан явуулсан бөгөөд Еннеаграм гэдэг нь хүний зан төлөвийг 9 үндсэн хэв шинжид хувааж, тэдгээрийн хоорондын харилцааг тодорхойлдог сэтгэл зүйн загвар бүхий систем байдаг ба энэ нь хувь хүний зан төлөвийн тестээр дамжуулан өөрийгөө таньж мэдэх, өөрийнхөө онцлогийг тодорхойлох, үүн дээрээ тулгуурлан давуу талаа хөгжүүлж, сул талаа ажиглаж, засах боломжийг олгож, хамгийн сайнаар чиглүүлдэг сургалт юм.

Сургалтад оролцогч бүр өөрийн харилцааны давуу болон сул тал, зан төлөвийн онцлог, бусадтай харилцах харилцаандаа анхаарах зүйлс, мөн хөгжүүлэх шаардлагатай ур чадвар, байгууллагын соёлын талаар суралцаж, хамт олны дунд нээлттэй ярилцлага өрнүүлэн сургалтад идэвхтэй оролцлоо.

. . .
Цаг үеийн мэдээ