-1

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ БУУРУУЛАХАД ТӨР-ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2026-05-23    |   9

Олон Улсын эрх зүйн байгууллага (IDLO)-аас Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад төр-иргэний нийгмийн хамтын ажиллагаа" сэдэвт сургалт, дугуй ширээний ярилцлагыг 2026 оны 05 сарын 22-ны өдөр Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO), аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗСЗ-тэй хамтран зохион байгууллаа. Сургалтад Дархан-Уул аймаг дахь шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн Тамгын газар, аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Прокурорын газар, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл болон, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хамтарсан багийн дарга, гишүүд зэрэг 70 гаруй хүн оролцсон юм. Сургалт, хэлэлцүүлгийн үеэр жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгарч буй асуудлуудыг тодорхойлж, цаашид хохирогч төвтэй, хүний эрхийг дээдэлсэн үйлчилгээ үзүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж, шийдлүүдийн талаар санал солилцон хэлэлцлээ. 

. . .
Цаг үеийн мэдээ