“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО
2026-06-17 | 44Өнөөдөр буюу 2026 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Найрамдлын талбайд зохион байгуулагдсан “Европын өдөрлөг-2026” арга хэмжээнд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн Тамгын газар оролцлоо.
Тус өдөрлөгт Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайдын яамд, Европын Холбооны санхүүжилттэй хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн төлөөлөгчид, боловсрол, аялал жуулчлал, визний мэдээллийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд зэрэг 70 гаруй байгууллага оролцсон юм.
Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газар өдөрлөгт 2 асартайгаар оролцож, иргэдэд хууль, эрх зүйн мэдээлэл, үйлчилгээ хүргэлээ. Эхний асарт нээлттэй шүүх хуралдааны танхимыг тохижуулан шүүгч, прокурор, цагдаа, өмгөөлөгчийн оролцоотойгоор иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, шүүх хуралдааны танхимд дурсгалын зураг авхуулах боломж бүрдүүлэн, зургийг үнэ төлбөргүй хэвлэн үйлчилсэн юм.
Хоёр дахь асарт шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, ач холбогдлыг иргэдэд таниулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, хууль зүйн зөвлөгөө өгч, хөгжөөнт дартс тоглоом ажиллуулан оролцогчдод гарын бэлэг гардууллаа.
Түүнчлэн тус арга хэмжээг Канад улсын засгийн газрын санхүүжилттэйгээр хэрэгжүүлж буй “Twinning” төслийн баг болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/-тай хамтран зохион байгуулсан юм.





. . .