-1

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-07-26    |   64

 
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урилгаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т. Мөнх-Эрдэнэ тус шүүхийн хуульчийн сонгон шалгаруулалтын шалгалтад оролцох шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт хуульчийн сонгон шалгаруулалтын бодлого бодох аргачлал болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдлэг, хууль хэрэглээний чадварыг нэмэгдүүлж сургалт орлоо.
Бидний мэдлэгийг бататгаж, сургалт орсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ танд баярлалаа, ажлын амжилт хүсье.
 

. . .