-1

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шүүхэд мэдүүлэх эрх

2024-12-22    |   496

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шүүхэд мэдүүлэх эрхийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Дархан-Уул аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн тэргүүн Б.Батсүхтэй 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хамтарсан уулзалт хийж хэрхэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шүүхэд мэдүүлэх эрхийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар харилцан мэдээлэл солилцлоо.

Энэхүү ажлын эхлэл болгон сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан “дохионы хэлний видео дуудлагын” үйлчилгээг нэвтрүүлж байна.

Хэл сонсголын бэрхшээлтэй иргэн шүүхэд видео дуудлагын оператороор хэлмэрчлүүлэн тус шүүхийн үйлчилгээг авах боломжтой боллоо. Үр дүнд нь сонсголын бэрхшээлтэй иргэд заавал хэлмэрч дагуулан явах шаардлагагүй болж, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд дөхөм болж байна.

. . .