-1

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд музей үзлээ

2024-12-29    |   719

Соёлын яам, түүний харьяа байгууллага, хувийн хэвшил хамтран “Сэрж санах түүх, сэтгэл ариусгах урлаг, хүмүүнийг гэгээрүүлэх соёл” уриа дор “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Дархан-Уул аймгийн музейн урлагийн бүтээл болох Дархан хотын бүтээн байгуулалт, аж үйлдвэржилтийн тухай түүхэн зураг, хөрөг зураг, чөлөөт зураг, байгалийн зураг зэрэг 4 төрлийн 25 бүтээлийг тус шүүхийн захиргааны албан хаагчид 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагт музейн сан хөмрөгтэй танилцлаа.

Аяны хүрээнд албан хаагчид Дархан-Уул аймгийн музейн үзмэртэй “Байгаль”, “Угсаатан”, “Түүх”, “Найрамдлын” гэсэн 4 танхимд байрлах 1200 орчим үзмэрийг үзлээ.

Байгалийн танхимд байрлах Дархан-Уул аймгийн Шарын голын сумын нүүрсний уурхайгаас олдсон дэлхийд устаж үгүй болсон арслан зааны соёо, Монгол Улсын газар нутаг дээрээс олдсон Хэрсний толгой, дунд чөмөг, Одос үхрийн толгой, дунд чөмөг зэрэг ховор олдворуудыг үзэж танилцсан.

Угсаатны танхимд Монголын үндэстэн угсаатны эрт үеэс нааш уламжлагдан ирсэн ховор бүтээлүүдийг дэлгэн тавьсан бөгөөд Ардын хөгжим, Шашны хөгжмийн зэмсгийн дээжис, Шашин мөргөлийн эд зүйлс, монгол тоглоом наадгай, монгол ахуйн бүтээлүүдийг үзсэн.

Түүхийн танхимд Дархан Уул аймгийн үүсэл хөгжлийг харуулсан үзмэрүүдийг дэлгэн харуулсан байна.

. . .